АЙМГИЙН АВАРГА ТАСАГ ШАЛГАРЛАА

2022-05-30 71 0

Говь-Алтай аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж аваргууд шалгарлаа.

Тэмцээнд 9 сумын 13 сургуулийн 169 сурагчид хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг оюун, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байранд Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн Э.Мөнхтөгөлдөр захирагчтай тасаг шалгарч шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, дэд байрт Төгрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн Б.Булгантамир захирагчтай тасаг, гутгаар байрт Есөнбулаг сумын ерөнхий боловсролын IY сургуулийн Л.Батсүх захирагчтай тасгууд тус тус шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн Б.Содгэрэл захирагчтай тасаг тусгай байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, Цэргийн штабын дарга хурандаа Д.Төмөрбаатар, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Х.Баатарзориг, Онцгой байдлын газрын орлогч дэд хурандаа Ц.Лувсанжамц нар гардууллаа.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ