Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга M.Энхмандах Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа

2022-05-27 78 0

Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга M.Энхмандах нь 1976 оноос хойш эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эмэгтэйчүүдийг амьдрах ухаанд хөтөлж, ахуйн соёлд сургаж, эрүүл зөв амьдралын дадал хэвшилд суралцуулан, тэдний сурч боловсрох хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн хөгжил дэвшилд хөтөлж үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Эмэгтэйчүүдийн зөвлөл нь улсдаа үлгэр жишээ “Соёлжих танхим”-тай байсныг өргөжүүлэн ордонтой болох санаачлагыг гаргаж, 1987 онд Эмэгтэйчүүдийн ордныг барьж байгуулсан нь өдгөө хүртэл охид, эмэгтэйчүүдийг эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн чиглэлээ өөрчлөөгүй тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол улсын цорын ганц эмэгтэйчүүдийн ордон болсон юм.

Төрийн дээд одон Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдсанд баяр хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

/эх сурвалж: МЭХ-ны Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл/

Холбоотой мэдээ