ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СУМДЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ХҮНСНИЙ ТЭНЦЭЛ ТООЦОХ, НӨӨЦИЙН МЭДЭЭГ ПРОГРАММД ОРУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2022-05-26 66 0

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын аймгийн Засаг даргатай болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргатай 2022 онд хамтран ажиллах гэрээний 30 дугаар заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газраас 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд хүнсний тэнцэл тооцох, хүнсний нөөцийн мэдээг программд оруулах арга зүйн сургалтыг сумдын хүнс, ЖДҮ, хоршоо, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдэд зохион байгуулж байна.

Сургалтаар Сумын жишсэн хүн амын тоог тооцоолох аргачлал, Статистикийн динамик үзүүлэлтүүдийг ашиглах аргачлал, Сумын сүү үйлдвэрлэлийн хэмжээг тооцох дадлага ажил, Хүнсэнд хэрэглэх малын тоог тооцох (5 төрлөөр) арга зүй, Сумын мах үйлдвэрлэлийн хэмжээг тооцох дадлага ажил, Сумдын жишсэн хүн ам болон мах, сүү үйлдвэрлэлийн тооцоог хянаж, нийлэх, Сумын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ, хангамжийн тэнцэл тооцох дадлага ажил, Жишсэн нийт хүн амын гамшгийн үеийн 30 хоногийн хэрэгцээг тооцох аргачлал, Сумын дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг тооцох аргачлалыг тус тус танилцуулж, дадлага ажлуудыг хийж, мэргэжилтэн бүр нөөцийн мэдээг цахим систем, программд шивж оруулан системээс харж тулгах үйл ажиллагааг хийж гүйцэтгэлээ.

Сумдын хүнсний тэнцэл тооцох, хүнсний нөөцийн мэдээ авах үйл ажиллагаа 6 дугаар сараас эхлэн энэхүү программаар бодогдох юм байна.

/эх сурвалж: Өвөрхангай аймгийн ХХААГ/

Холбоотой мэдээ