МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 97 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2022-05-24 64 0

Маргааш буюу 2022 оны тавдугаар сарын 25-нд болох Монгол Улсад нисэх хүчин үүсэж, хөгжсөний 97 жилийн ой, агаарын тээвэрчдийн өдрийг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар иргэний агаарын тээвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнав.

Шагналыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд гардуулж, улс орны эдийн засагт томоохон дэмжлэг болох дэд бүтцийн салбарт хичээнгүйлэн хийж  ирсэнд талархал илэрхийлэн, цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүсэн, баяр хүргэлээ. 

Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын Аюулгүй байдал хамгаалалтын албаны ээлжийн ахлагч М.Дондовдорж, ИНЕГ-ын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны технологи судалгааны хэсгийн дарга  Т.Алтанзул, ИНЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ, ИНЕГ-ын нягтлан бодогч С.Даваасүрэн, “МИАТ” ТӨХК-ийн бүртгэгч деспетчер Э.Мөнгөн-Од, “МИАТ” ТӨХК-ийн инженер Ж.Батхүү, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн шувууны хяналтын ажилтан Б.Нүүдэл, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн аюулгүй байдлын менежер Б.Хонгорзул нарыг шагнав.

/эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам/

Холбоотой мэдээ