ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРМЫН ҮЕЭР ХҮЧИТ 64 БӨХ БАРИЛДЛАА

2022-05-23 41 0

Хангинахын шугуйн шагайн тойром эвент арга хэмжээний үеэр улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан зохион байгууллаа.

Барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол Улсын начин Д.Амаржаргал, Сэлэнгэ сумын уугуул Монгол Улсын начин Д.Амарсайхан, Хутаг-Өндөр сумын уугуул Монгол Улсын начин Х.Цогтгэрэл, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Монгол Улсын начин Б.Даваа-Очир нарын тэргүүтэй бөхчүүд барилдав. Үүнээс Монгол улсын начин Д.Амарсайхан, Х.Цогтгэрэл нар түрүү үзүүр булаалдахаар шалгарч Улсын Начин Х.Цогтгэрэл түрүүлж, Улсын Начин Д.Амарсайхан үзүүрлэж хурсан олныг баярлууллаа. Их шөвгийн дөрөвт Монгол Улсын начин Б.Даваа-Очир, аймгийн Арслан Б.Түмэндэмбэрэл нар шалгарсан.

Эх сурвалж: Булган аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ