Дэд хурандаа А.Отгонбаяр мөнгөн медаль хүртлээ

2022-05-23 60 0

 Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, дэд хурандаа А.Отгонбаяр 2022 оны хэрэглэлтэй хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах “Пауэрлифтинг”-ийн тэмцээний М1 -120 кг жинд мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээн Бүгд найрамдах Казакстан улсын Алмата хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэрбээр 275 кг шахсан амжилтыг үзүүлсэн юм.

Дэд хурандаа А.Отгонбаяр пауэрлифтингийн дэлхийн аваргаас нэг мөнгө, Азийн аваргаас 4 алт, 1 мөнгө, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 11 алт, 6 мөнгөн медаль хүртэн 2021 онд пауэрлифтингийн “Спортын мастер” цол хүртсэн гэж  Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ