БАЯН-УУЛ СУМАН ДАХЬ СУМ ДУНДЫН ОЙН АНГИД АВТО МАШИН ӨГЛӨӨ

2022-05-23 95 0

Дорнод аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны хөрөнгө оруулалтаар Баян-Уул, Халхгол суман дахь Сум дундын ойн ангиудад мод ургуулах, мод үржүүлгийн талбайг өргөтгөх машин техник, ажлын багаж хэрэгслээр хангахаар төлөвлөөд байна.

Өнөөдөр /2022.05.23/ аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн дарга Б. Эрдэнэжаргалд портер автомашиныг хүлээлгэн өглөө.

Дээрх хөрөнгө оруулалтын хүрээнд Баян-Уул, Халхгол суман дахь Сум дундын ойн ангиудыг:

1-р багц: Портер автомашин, Хово, автокран.

2-р багц: Трактор /90 морины хүчтэй, Foton lovol дүйцэхүүц/, трактор /25 морины хүчтэй/, анжис, нүх ухагч зэрэг техник хэрэгслээр хангана.

(Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ)

Холбоотой мэдээ