“No backpack day” өдөрлөг зохион байгууллаа

2022-05-20 75 0

Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн “БОР ЗҮРХ” клубээс “No backpack day” өдөрлөгийг 6-12-р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.Сурагчид үүргэвч болон өдөр тутамдаа үүрч ирдэг зүйлсээс өөр, байж болох зүйлст хичээлийн хэрэгсэл болон дэвтэр, номоо хийж ирцгээснээр хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, үүргэвч үүрэлгүйгээр сурагчид нуруугаа амрааж нэг өдрийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлсан байна.

Зохион байгуулагчаар ДМЦ сургуулийн 11Б ангийн сурагчид болох Н. Энхзаяа, М.Уянгадарь, Б.Занданбал, Б.Буянзаяа, Б.Болорцэцэг, Д.Чаминчимэг, Т.Отгонбаяр нар ажиллав.

/Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ЗДТГ/

Холбоотой мэдээ