“ЦЭРЭГ СПОРТЫН ДӨЛ-2022” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРНО

2022-05-20 53 0

Тусгаар Монгол Улсынхаа цог золбоо дүүрэн эзэд, хүүхэд багачуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлж, бие бялдарын хатуужил олгон, хатан зоригт Монгол цэргийн залгамж халааг бэлтгэх үндсэн зорилго бүхий аймгийн Засаг даргын нэрэмжит “ЦЭРЭГ СПОРТЫН ДӨЛ-2022” тэмцээний төгсгөлийн шалгаруулалт аймгийн төвд болж байна.

Сум, Бүс, Аймаг гэсэн гурван үе шатлалтайгаар явагдаж байгаа энэ удаагийн тэмцээнд 34 сургуулийн 1700 гаруй хүүхэд залуус анхан шатандаа авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс бүсийн аваргын шалгаруулалтад 400 гаруй сурагчид шалгаран өрсөлдсөн байна.

05 дугаар сарын 19-ний өдрийн шалгаруулалтад шигшээ12 багийн 140 гаруй сурагчид хурд хүч, авьяас чадвар, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байна.

Энэ цаг мөчид 12 шигшээ багийн дунд марш тактикийн тэмцээн явагдаж байна.Аймгийн аваргууд өнөөдөр тодорч улсын аваргын эрхээ авна.

/эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ