БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ МАНЛАЙЛАН АЖИЛЛАЖ БАЙГАА ШИЛДЭГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, БАГШ НАРЫГ ШАГНАВ

2022-05-20 312 0

Хүүхдийн сурч, боловсрох орчныг сайжруулахын төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа ЕБС, Цэцэрлэг заах аргын чанар хүртээмжийг нэмэгдүүлэн сурагчдадаа мэдлэг боловсрол олгохын төлөө хүчин чармайлт гарган өөрийгөө дайчлан ажилладаг шилдэг тэргүүний багш нарыг 2021 онд хийсэн ажлаар нь дүгнэн шагнаж урамшууллаа.

Өмнөговь аймгийн “ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-аар Булган сумын ЕБС-ийн хамт олон“ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ”-ээр Цогтцэций сумын 7-р цэцэрлэгийн хамт олон“ШИЛДЭГ БАГШ”-аар Даланзадгад сумын Улсын тэргүүний 2-р сургуулийн багш Б.Мөнхсайхан“ШИЛДЭГ БАГШ”-аар Даланзадгад сумын 24-р цэцэрлэгийн багш Д.Нацагсүрэн нар шалгарч аймгийн Засаг дарга Р.Сэддоржоос шагналаа 05 дугаар сарын 19-ний өдөр гардан авлаа.

/эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ