ХО ШИ МИН-ИЙ МЭНДЭЛСНИЙ 132 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2022-05-19 1059 0

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын баатар, Ерөнхийлөгч асан Хо Ши Мин-ий мэндэлсний 132 жилийн ой, МУ-БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 68 жилийн ой энэ өдөр тохиож байна.
Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын Улсын тэргүүний, лаборатори 14 дүгээр сургуульд ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 5 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, БНАЛУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, БНЭУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Гадаад харилцааны яамны төлөөлөл, Баянзүрх дүүргийн удирдлагууд, тус дүүргийн БШУГ-ын төлөөлөл, 14 дүгээр сургуулийн Захирал, багш, ажилчид, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр хоёр улсын болон 14 дүгээр сургуулийн тугийг хүндэтгэлтэйгээр мандуулж, Вьетнамын их удирдагч, цогт эх оронч, Ерөнхийлөгч асан Хо Ши Мин-ий хөшөөнд цэцэг өргөв.
Мөн тус сургуулийн багш сурагчдад хандан БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд, Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус сургуулийн Захирал баяр хүргэж үг хэлсэн бөгөөд сурагчдын урлагийн үзүүлбэр тоглогдлоо.
Энэ өдрийг угтан тус сургуулиас зохион байгуулсан гар зураг, эссээ бичлэг, дууны тэмцээнд амжилттай оролцсон сурагчдад хүндэт зочид шагнал гардуулав.
Хоёр улсын найрамдалт харилцаа 1954 оноос эхлэлтэй бөгөөд 1955 оны 7 дугаар сард БНСВУ-ийн Удирдагч Хо Ши Мин Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн түүхтэй.
Тус сургуулийг 1980 онд Хо Ши Мин-ий мэндэлсний 90 жилийн ойгоор түүний нэрэмжит болгосон бөгөөд өдгөө 5300 гаруй сурагч 232 багш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсон Хо Ши Мин-ий нэрэмжит тус сургуулийн багш, ажилтнууд, сурагчдад амжилт хүсье.

(Эх сурвалж: Нийслэлийн 14 дүгээр сургууль)

Холбоотой мэдээ