ӨМНӨГОВЬ АЙМАГТ ШИНЭ МУЗЕЙН НЭЭЛТ БОЛЛОО

2022-05-18 92 0

Өмнөговийн музей Олон улсын музейн өдрөөр үүдээ нээлээ.
Тус музей нь орон нутгийн хэрэгцээ шаардлага, санал санаачилгад тулгуурлан Оюу толгой компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн дэмжлэг санхүүжилтээр дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимтай, 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгаар иргэд олон нийтэд үзмэрээ дэлгэлээ.
Музейн нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр оролцлоо. Тэрээр баяр хүргэж үг хэлэхдээ: Энэхүү “Говийн байгаль, түүхийн музей” нь Өмнөговь аймагт төдийгүй Монгол улсын соёл, аялал жуулчлалын салбарт онцлох бүтээн байгуулалт болж байна хэмээн онцоллоо. Мөн музейн нээлтийн хүрээнд “Өмнөговийн түүх соёл” эрдэм шинжилгээний бага хурал болж Соёлын дэд сайд талархал илэрхийлж үг хэллээ.

(эх сурвалж: Соёлын яам)

Холбоотой мэдээ