“НҮДТЭЙ НАРАН ТАМГА” ХӨГЖИМТ ДРАМЫН ЖҮЖИГ УЛААНБААТАР ХОТНОО ТОГЛОГДОНО

2022-05-18 150 0

Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын 2 шатанд “Нүдтэй наран тамга” хөгжимт драмын жүжиг 7 номинацид нэр дэвшин өрсөлдөж байна.

“Гэгээн муза-14”, “Гэгээн муза-15” олон улсын театрын их наадмын хошой ГРАН ПРИ шагналт Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театрын шинэ уран бүтээл “НҮДТЭЙ НАРАН ТАМГА” хөгжимт драмын жүжиг Улаанбаатар хотноо Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт 2022 оны 06 сарын 04, 05-нд 19:00 цагаас тоглогдоно.

Энэхүү хөгжимт драмын жүжгийн зохиолчоор Б.Цэрэннадмид, продюсерээр Л.Наранхүү, Ерөнхий найруулагчаар Б.Мөнх-Амьдрал, хөгжмийн зохиолчоор Ө.Ариунбаатар, тайзны зураачаар Н.Энхбаяр, хувцасны зураачаар С.Чулуунзаяа, бүжиг, хөдөлгөөний найруулагчаар А.Санчирдорж, жүжгийн гол болон туслах дүрүүд олны хэсэгт тус театрын уран бүтээлчид ажилласан байна.

Энэ оны 03 дугаар сарын 04-ний өдөр нээлтээ хийж өнөөдрийг хүртэл нийт 18 удаагийн тоглолтыг амжилттай зохион байгуулж 7000 гаруй үзэгчдийн хүртээл болжээ. Жүжгийн тасалбарыг Дуурь Бүжгийн Эрдмийн театрын билет касс-аар худалдаалж эхэллээ.

Захиалгын утас: 80805201, 92194401 онлайн захиалга: https://www.ticket.mn/ Эрхэм үзэгчид Та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

/эх сурвалж: Дорнод аймгийн ХДТ/

Холбоотой мэдээ