“Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжсэнээр шинэ боломж бүрдэнэ

2022-05-18 59 0

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Баясах” багийн нутаг дахь Дунд голын давсны “артель” дээр 10 гаруй айл өрх ажиллаж амьдарч байна. Цагаан, улаан, хөх давс гардаг амт чанар сайн, байгалиасаа иодтой, хүний биед хэрэгтэй олон элемент агуулдгаараа Дунд голын давс онцлогтой.

Гурвантэс хүртэлх “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжсэнээр эндхийн оршин суугчдад шинэ боломж бүрдэх юм. Аймгийн Засаг даргын хувьд худалдаа эрхлэх, бүтээгдэхүүнээ нөөцлөх, орлого ашгаа нэмэгдүүлэх нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс зам дагуу үйлчилгээний барилга барихад орон нутгаас дэмжихээ илэрхийллээ.

/эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ