БУЛГАН ХАНГАЙН ХҮҮХДҮҮД УРЛАГИЙН ИХ НААДАМ ЭХЭЛЛЭЭ

2022-05-18 150 0

Булган аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт “Булган хангайн хүүхдүүд” урлагийн их наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар туссаны дагуу энэ онд уг наадмыг зохион байгуулж байна. Энэ удаагийн наадамд Булган аймгийн 16 сум, 1 тосгоноос нийт 800 гаруй хүүхдүүд урлагийн 8 төрөлд авьяас чадвараараа өрсөлдөнө.

Урлагийн их наадмын шүүгчээр Монгол Улсын Соёл урлагийн их сурууль, Монгол Улсын Консерватураас мэргэжлийн шүүгчид ирж шүүж байгаа бөгөөд наадамд оролцогч шилдэг сурагчдад Монгол Улсын Консерватурт суралцах батламж олгохыг наадмын зохион байгуулагчид онцоллоо.

Эх сурвалж: Булган аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ