31 ДЭХ УДААГИЙН “НОМЫН БАЯР” НИЙСЛЭЛ ХОТ БОЛОН 21 АЙМАГТ НЭГЭН ЗЭРЭГ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2022-05-17 94 0

“Илүү их уншъя” уриан дор уншигч, зохиолчдыг уулзуулж, номонд хайртай хэн бүхнийг нэгтгэдэг Үндэсний номын баярын бэлтгэл ажлын талаар зохион байгуулагчидтай Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 05 дугаар сарын 17-ны өдөр уулзаж ярилцлаа.

Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүд, нэн шинэ номуудын дээжис дэлгэгдэхээс гадна соёл урлаг, танин мэдэхүй хосолсон олон талт арга хэмжээг энэ сарын 20-22-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.

Номын асраар гэр бүлээрээ зочилж, найз нөхдийнхөө хамт дуртай зохиолоо тухлан унших таатай орчинг бүрдүүлэхээс гадна, бүх нийтээрээ илүү их уншихад уриалсан, бяцхан хүүхдүүдийнхээ танин мэдэхүйн ертөнцийг тэлсэн оюунлаг өдрүүд байх болно.

“НОМЫН_БАЯР” болоход 3 хоног үлдлээ!

/эх сурвалж:  https://www.facebook.com/G.Zandanshatar?__cft__[0]=AZUt8Rb5wP0ZWDdvmBMya4BGU2acBL9Qs6SKxJ0T9pZy3inR_C6I7Zvq7tYOs9JIvfXrPZKnY-2pbP1kovVuoT4DqUzsbyOQadWid1IdaTxIRVnJRjKW6XplGpTHPfYK2mt8vYqcmMl_DTB9qboZiLvAZYZikPwsYs34dmUhDV49umYpF9-bv6b_glvr72ToLxrxfS-l2nxNiHTA0U16Q48O&__tn__=-UC%2CP-y-R/

Холбоотой мэдээ