И.ДУНАЕВСКИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ДУУЛААЧДЫН УРАЛДААНД ДОРНОД АЙМГИЙН ОРОЛЦОГЧИД ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАЛАА  

2022-05-17 321 0

Оросын Холбооны Улсын Нийслэл Москва хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд Хөгжмийн Зохиолчдын Хорооноос 11 дэх жилдээ зохион байгуулагдсан “И.ДУНАВЕСКИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ДУУЛААЧДЫН УРАЛДААН”-д Монгол Улс тэр дундаа Дорнод аймгийн уран бүтээлч хүүхдэд, залуучууд онцгой амжилт гаргалаа.

Гоцлол дууны уралдааны “Ардын дууны төрөл”-д Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Монгол Улсын Консерваторын оюутан Баттөмөрийн Ариунбат Тэргүүн байр, Эстрад болон ардын дууны төрөлд Дорнод аймгийн “Шинэ суваг-23” ТВ-ийн дэргэдэх “Хүүхдийн цаг” студийн нэвтрүүлэгч, гоцлол дуучин, Хан-Уул сургуулийн 12 дугаар ангийн сурагч Эрдэнэтуяагийн Чинхүслэн Тэргүүн байр, мөн “Цэрэг- эх оронч дууны төрөл”-д Дэд байр, “Хамгийн онцгой хувцаслалт” номинацын эзнээр шалгарчээ.

Эдгээр уран бүтээлч хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэн бага наснаас нь эхлэн  бэлтгэсэн гэр бүлийнхэн, МУСТА, Дорнод аймгийн Дашбалбар сумын Соёлын төвийн хөгжмийн багш Ю.Саранхуяг, МУСТА С.Цэцэгмаа, тус аймгийн “Шинэ суваг” телевизийн захирал, Төрийн дээд шагнал Алтангадас одонт Сүрэнгийн Дэлгэр, Монгол Улсын Консерваторийн багш нарт Монголчуудынхаа болон Дорнодчуудынхаа өмнөөс талархал илэрхийлж баяр хүргэе.

Залуу уран бүтээлчдийнхээ алс ирээдүйн зам өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье.

/эх сурвал: Монгол Улсын Консерватор/

Холбоотой мэдээ