АЛБА ХААГЧИД ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ

2022-05-17 139 0

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газраас түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв-тэй хамтран “Цус хандивлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

“Цус хандивлах өдөрлөг”-хүрээнд тус цагдаагийн газар, харьяа хэлтсийн алба хаагчид өөрсдийн сайн дурын үндсэн дээр цусаа өгч буй бөгөөд Монголынхоо мянга мянган иргэнд алтан амь бэлэглэх зорилготой юм.

“Цусны донор болох нь цусны эргэлт сайжрах, цусан дахь холестерины хэмжээ багасах эерэг нөлөөтэйгөөс гадна байнгын цусны донор болсноор зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мөн аливаа шарх түргэн эдгэрэх зэрэг олон ашиг тустай байдаг” гэдгийг өдөрлөгийн үеэр эмч мэргэжилтнүүд хэлж, тайлбарлаж байсан юм.

Эрдэнэт хүний амийг аврах их үйлсэд хувь нэмрээ оруулж сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлж хүмүүнлэгийн үйлс бүтээсэн алба хаагчиддаа талархал илэрхийлье.

/эх сурвалж: Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар/

Холбоотой мэдээ