“ХААН НАЙРГИЙН ХАТАН ДУЛМАА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

2022-05-16 174 0

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарын Дулмаагийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Хаан найргийн хатан Дулмаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2022 оны 5 дугаар сарын 13-ны Баасан гарагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд болж өнгөрлөө.

Эрдэм шинжилгээний хурлыг Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний номын сан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулж, Төв аймгийн ИТХ, ЗДТГ, Төв аймгийн Нутгийн зөвлөл, Төв аймгийн Баян сумын ИТХ, ЗДТГ, МУИС, МУБИС, Улаанбаатарын их сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль дэмжин оролцов.

/эх сурвалж: Монголын Үндэсний номын сан/

Холбоотой мэдээ