​СУВИЛАГЧ ТУС БҮРТ 100 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2022-05-16 86 0

Олон улсын сувилагчдын өдрийг Монгол улсад 25 дахь жилдээ “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай аймгийн хэмжээнд нийтдээ 700 орчим сувилагч, тусгай мэргэжилтэн байдаг. Тэд өнгөрсөн жилийнхээ ололт амжилтаа дүгнэн баярын хурлаа Залуучууд театрт хийсэн юм.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргал сувилагч, тус мэргэжилтнүүддээ хандан: -“Дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдварт өвчний хүнд цаг үед ард түмний эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр мэргэжлийн өндөр ёс зүй, ур чадвартай ажилласан та бүхнээрээ БИД бахархаж байна. Тиймээс аймгийн Онцгой комиссоос та бүхэндтус бүр 100 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн таатай мэдээг дуулгасан юм.”

Энэ өдрийн арга хэмжээний үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан сувилагчдыг төрийн дээд одон медаль, салбар яамны шагнал, аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ