“МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ” СӨҮЛ ХОТНОО БОЛЖ БАЙНА

2022-05-16 111 0

Аялал жуулчлалаа хөгжүүлэх, сэргээх, эдийн засгийн үр өгөөжтэй байлгах, Монгол Улсаа сурталчлах ажлууд үргэлжилсээр байна. Монголын Аялал Жуулчлалын Холбоо, гишүүн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй арга хэмжээ БНСУ-д энэ сарын 16-ны өдөр эхэллээ.

✅ Монгол Улсыг БНСУ-д сурталчлах “Монголын аялал жуулчлалын форум” өнөөдөр Сөүл хотноо болж байна.

✅ Форумыг нээж, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Ж.Оюунбаатар, МАЖХ-ны дэд Ерөнхийлөгч С.Амгаланбат, МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир нар үг хэллээ.

✅ БОАЖЯ, НАЖГ, МАЖХ хамтран зохион байгуулж буй энэхүү форумд Зам тээврийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, Монголын аялал жуулчлалын 10 гаруй компани, Солонгосын 60 орчим компанийн төлөөлөл оролцож байна. Форумыг МИАТ ХК, Говь ХК дэмжин ажиллаж байна.

✅ Форумд “Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, аяллын бүтээгдэхүүн”, мөн Монголын аялал жуулчлалын талаарх түгээмэл асуултуудын талаарх илтгэлүүд тавигдах юм.

✅ Монгол Улсыг сурталчлах “Монголын аялал жуулчлалын форум” 5 дугаар сарын 17-нд Токио хотноо, 19 –ний өдөр Пусан болон Осакад тус тус зохион байгуулагдана. Монгол Улсын Засгийн газарБайгаль орчин, аялал жуулчлалын яам

/эх сурвалж: БОАЖЯам/

Холбоотой мэдээ