АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ Д.БЕРДИБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-05-16 182 0

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Өлгий нутгаас төрөн гарсан залуу уран бүтээлч, авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогч ая зохиогч, дуучин Даулетбекийн Бердибек болон бусад уран бүтээлчидийн хамт хүлээн авч уулзлаа.

Залуу уран бүтээлч Д.Бердибек анхны уран бүтээлийн “ЧИН ЗҮРХ” тоглолтоо энэ сарын 06-нд Улаанбаатар хотын UB palace-ын концертын их танхимд амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл /2022.05.14/-ний өдөр Өлгий нутгийн үзэгч түмэн ахан дүүстээ “ЧИН ЗҮРХ” анхны аялан тоглолтоо аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт хийхээр хүрэлцэн иржээ.

Засаг дарга Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ая зохиогч, дуучин дүүгээ дэмжиж явдаг гэдгээ илэрхийлж,  аялан тоглолтод нь амжилт хүсэж, хүндэтгэн Казах үндэсний дээл өмсүүлэв. Мөн МУСТА жүжигчин Д.Баясгаланд аймгийн 80 жилийн ойн медалийг энгэрт нь зүүж,  уран бүтээлийн арвин их амжилт хүслээ.

МУСТА жүжигчин Д.Баясгалан аймгийн Засаг даргад хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлж, “Д.Бердибек нь урлагаар Казах Халх түмнийг холбож өгч байгаа хамгийн том гүүр болж байна гэдгийг онцолж, бид дүүгээрээ бахархаж үргэлж дэмжиж ажиллахад таатай байх болно” гэлээ.

Мөн аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт манай аймгийн 10, 11, 12 дугаар ангийнханд уулзалт зохион байгуулж, “Мөрөөдөл Мөхөхгүй” сэдвээрээ лекц тавих юм. Тус лекцнд суусан 12 р ангийн шилдэг 8 хүүхдийг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн эхний жилийн төлбөрийн 50%г даахаар болсон гэдгээ Засаг даргад баяртайгаар дуулгалаа.

Холбоотой мэдээ