ӨНӨӨ ОРОЙ 21:00 ЦАГААС И.ДУНАЕВСКИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ДУУЛААЧДЫН УРАЛДААНЫ ХААЛТЫН ТОГЛОЛТЫГ ШУУД ДАМЖУУЛНА

2022-05-15 78 0

🇷🇺 Энэ сарын 11-15-ны өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва хотноо хөгжмийн зохиолчдын эвлэлийн дэргэдэх Олон улсын “Сольвейг” дууны төв Оросын хөгжмийн зохиолчдын эвлэлийн дэмжлэгтэйгээр Оросын нэрт зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон Улсын дулаачдын XI удаагийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

🌐🏆Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү уралдааны өнгөрсөн арван жилийн түүхэнд Оросын төдийгуй Беларусь, Украин, Казахстан, Грек, Ирланд, Израиль, АНУ, Франц, Латви, Словени зэрэг орны дулаачид 3000 гаруй уран бутээлчдээс Гран-при шагналын эзнээр тодорч байжээ.

🇷🇺ОХУ, БНХАУ, Армени, Энэтхэг, Израиль, Беларусь, Казахстан зэрэг орноос ирсэн 1000 гаруй оролцогчид оролцон дуурийн, ардын, эстрад-джазын болон цэрэг-эх оронч дууны жанраар
📍гоцлол дуу,
📍хамтлаг (дуэты, трио г.м.),
📍найрал дуу,
📍Дуэт ( багш- оюутан)төрлөөр хоёр үе шаттай явагдсан энэ удаагийн уралдаанд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчдийн газар, Улаанбаатар дахь Русский Дом/РЦНК дэмжлэгтэйгээр Монгол Улсаас анх удаа найман уран бүтээлч оролцлоо.

Өнөөдөр Москвагийн цагаар 16.00 ( МСК) цагт Москвагийн хөгжмийн зохиолчдын ордонд (125009 г. Москва, Брюсов пер., д.8/10 стр.2) болох Гала тоглолтод тус уралдааны шагналтнууд ОХУ-ын дуурийн урлаг, театр, кино, эстрадын одуудтай хамт ая дуугаа өргөх гэж байна.

🎉Гала-тоглолтын үеэр уралдааны болзол есоор дээрх бүх төрөлд
« Гран-при» шагналаар насны ангилал болгонд 🏆нэг хүн тодорч 30 мянган рублийн эзэн болох нь. 🥇🥈🥉Мөн I, II, III байрын «Шагналтан» болон 🏅«Дипломант» гэсэн Олон улсын уралдааны нэр хүндтэй шагналын эзнээр тодрох нь.
Зохион байгуулагчдын зүгээс I байрын гурван «Шагналтан» -г 2022 онд Оросын хөгжмийн зохиолчдын Холбооны тайзнаа болох «Сольвейг» Олон улсын
Хөгжимт-театрын Академид үнэ төлбөргүй суралцуулах бол II байрын гурван «Шагналтан» нь ОХУ-ын Засгийн газрын шагналтан, ОХУ-ын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн, РАТИ( ГИТИС)- ийн багш, Олон улсын хөгжмийн төвийн уран сайхны удирдаач, Solveig-opera камерный хөгжмийн театрын захирал, И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын дулаачдын уралдааны захирал, болон Ерөнхий шүүгч
Радомира Красавинагийн найруулан тавих «Молодая Опера» хэмээх соёлын томоохон төсөлд оролцож хөгжимт жүжгийн нэгэн дүрийг бүтээх эрхээр шагнагдана.

Өчигдөр 5 дугаар сарын 14-ний орой гарсан дүнгээр 🇷🇺 Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI удаагийн уралдааны хаалтын Гала тоглолтод :

🇲🇳✅ Монгол Улсын Филармоний гоцлол дуулаач, МУСТА Баяраагий Дэлгэрбаяр,
🇲🇳 ✅”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Уурхайчин” Соёлын ордны гоцлол дуулаач, МУСТА Нацагдоржийн Нямсурэн,
🇲🇳✅ Монгол Улсын Консерваторын оюутан, 19 настай Баттөмөрийн Ариунбат,
🇲🇳✅ “49-р гудамж” хүүхдийн театрын жүжигчин, хөтлөгч, СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Баттүшигийн Билгүүн,
🇷🇺🇲🇳 ✅Улаанбаатар дахь Русский Дом, түүний дэргэдэх Amarkhuu’s Vocal school сурагч, 7 настай Ганзоригийн Номуундарь нар тунажээ.

🇷🇺 Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI удаагийн уралдааны шагналтнуудын Гала тоглолт болон шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд 🇲🇳Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У.Энхтүвшин болон ЭСЯ-ны дипломат бүрэлдэхүүн уригдсан байна.

🎥🎞Ёслолын арга хэмжээг Оросын Камертон медиа групп шууд дамжуулах ба ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон ажиллана💯.

Шууд дамжуулалт Монголын цагаар 21:00 цагаас https://kamerton.media/category/translyatsiya/ холбоосоор үзэх боломжтой

РусскийДом

ШинэСуваг

ВесёлыйВетерок

Дунаевский

МоскваРоссия

Solveig

Солвейг

Холбоотой мэдээ