“ФРОНТЫН СУВИЛАГЧ” НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2022-05-12 652 0

Өнөөдөр “Олон улсын сувилагчдын баярын өдөр” тохиож байна. Дорнод аймгийн харьяат Осорын Гансүхийн гэр бүл, ахан дүүсээс санаачлан “Фронтын сувилагч” хэмээх нэрэмжит шагналыг 6 дахь жилдээ сувилагч нарт олгож байна.

Учир нь тэд 1945 оны Эх орны чөлөөлөх дайнд гарамгай гавьяа байгуулан тулалдаж явсан V дивизийн ахлах дэслэгч Д.Осор өвөө, XIII хорооны сувилагч Б.Гүнсэн эмээ нарынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх зорилгоор “Фронтын сувилагч” нэрэмжит хүндэт тэмдэг, 500.000 төгрөгний сэтгэлийн бэлгийг эгэл олныхоо эрүүл энхийн манаанд зогсон, эрхэлсэн ажилдаа нэгэн үзүүрт сэтгэлээр хандан ажиллаж буй сувилагч нарт энэ өдөр гардуулдаг уламжлалтай. 05 дугаар сарын 12-ны энэ өдөр энэхүү сайхан шагналыг Дорнод аймгийн БОЭТ-ийн:

-Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний тасгийн сувилагч В.Энхцэцэг,

-Халдвартын тасгийн сувилагч Б.Алтанчимэг,

-Халхгол сумын Дархлаажуулалтын сувилагч Д.Отгонтуяа нарт гардуулжээ.

“Булбарай гар нь эмчлэх увдис шингэсэн

Бурханлаг сэтгэлээ бусдын төлөө зориулсан

Буцааж хайр нэхдэггүй ачтан

Буян заяа тэгширсэн сувилагчийн үйлс гэгээн.

Бүх сувилагч нартаа халуун баярыг хүргэн, эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсье. О.Гансүхийн ах дүү ,үр хүүхдүүдээс” гэсэн байна.

/эх сурвалж: Дорнод аймгийн БОЭТ/

Холбоотой мэдээ