ХЭНТИЙ АЙМГИЙН “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-Д ТОДОРЛОО

2022-05-11 36 0

ХЭНТИЙ АЙМГИЙН “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-Д ТОДОРЛОО

Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг “монголын татвар төлөгчдийн өдөр” болгон тэмдэглэн  өнгөрүүлдэг уламжлалтай. энэ өдрийг тохиолдуулан хэнтий аймгийн татварын хэлтэс өнгөрсөн 2021 оны “шилдэг татвар төлөгч” нараа тодрууллаа.

Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногт “Монголын татвар төлөгчдийн өдөр” тохиож улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд 9-13 ний өдрүүдэд “Төлсөн бол баримтаа ав” уриан дор зохион байгуулагдаж байна. Монголын татварын албанаас далд эдийн засгийг бууруулах, иргэдийн худалдан авалтыг дэмжих, төлбөрийн баримтаа иргэн бүр авдаг болох зорилтыг дээшлүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал гэж үзэж уг уриаг дэвшүүллээ. Хэнтий аймгийн татварын хэлтэс ч мөн энэхүү уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, энэ өдрүүдийг тохиолдуулан олон олон ажлуудыг хийхээр төлөвлөж өнөөдөр “Татвар төлөгчдийн өдөр”-ийн нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр Хэнтий аймгийн Татварын хэлтсээс 2021 онд татварын тайлангаа сар, улирал, бүр хуулийн хугацаанд нь илгээж, улс орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлөн, худалдан авагчдад төлбөрийн баримтыг хэвлэж өгөх үүргээ амжилттай биелүүлэн ажилласан хувь хүн болоод албан байгууллага ААН-ийг шалгарууллаа. Тэгвэл шилдэг татвар төлөгч ААН байгууллагуудаар “Өндөрхаан уул ХХК”, “Ханбүргэд хаан ХХК”, “Мэргэн түмэн ХХК” шалгарсан бол шилдэг татвар төлөгч хувь хүн иргэнээр Хосшагай, Энхчимэг нар шалгарлаа.

Хэнтий аймгийн татварын хэлтэст өнөөдрийн байдлаар 2610 ААН, 53200 иргэн бүртгэлтэй байна. Мөн татварын хэлтэс нь эхний 4 сарын байдлаар улсын төсөвт 912,6 сая төгрөг төвлөрүүлэх байснаас 1570,6 сая төгрөгийг харин орон нутгийн төсөвт 6591,1 сая төгрөг төвлөрүүлэхээс 9999,0 сая төгрөгийг тус тус төвлөрүүлжээ.

 /эх сурвалж: Хэнтий аймгийн Өндөрхаан тв/

Холбоотой мэдээ