УЛСЫН ШАЛГАЛТЫН ТОВЫГ ТОГТООЛОО

2022-05-11 146 0

Боловсролын үнэлгээний төвөөс “УЛСЫН ШАЛГАЛТ”-ыг 06 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд зохион байгуулахаар тов зарлалаа. Улсын шалгалтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас зохион байгуулаагүй бөгөөд явцын үнэлгээгээр нөхөн тооцож байсан юм.

Шалгалтад 5, 9, 12 дугаар ангийн сурагчид болон МСҮТ-д суралцагчид хамрагдана. Хичээлийн жил дууссаны дараах долоо хоногт шалгалтууд үргэлжилнэ. Суралцагчид та бүхэнд сурлагын амжилт хүсье.

/эх сурвалж: БШУЯ/

Холбоотой мэдээ