СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2022-05-11 192 0

“New story” хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт амжилттай үргэлжилж байна.“Шинэ түүх – New Story” хөгжлийн хөтөлбөрийг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран улсын хэмжээнд бүсчлэн хэрэгжүүлж байгаа юм.

Уг хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Сэлэнгэ аймагт Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл болон Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг чадавхжуулах, идэвхжүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулав. Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа оролцож залуучуудад хандан үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.Энэ үеэр салбар зөвлөлүүдийн дүрэм, бүтэц зохион байгуулалт, зорилго чиглэлийн талаар танилцуулж, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн сайн туршлагыг танилцууллаа.

2021 оны байдлаар улсын хэмжээнд 436 залуучуудын хөгжлийн зөвлөл ажиллаж байна. Уг үйл ажиллагаанд тэдний төлөөлөл болох 17 сумын 100 гаруй залуус оролцож байна. Аймгийн залуучуудын хөгжлийн зөвлөл нь залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачилгыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаагаараа онцлогтой.

Үүнээс гадна “New story” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий болосвролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг өрнүүлж, мэргэжлээ хэрхэн сонгох, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах шинэлэг боломжуудын талаар лекц, мэдээллийг Сэлэнгийн долгио чуулгад танилцуулжээ.

/эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ИТХ/

Холбоотой мэдээ