ДАШБАЛБАР СУМЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМНЭ

2022-05-11 13 0

Дорнод аймгийн Дашбалбар сум хүн ам олонтой томоохон сумдын нэг. Сумын төвдөө 900 гаруй өрх, 20 орчим аж ахуй нэгж байгууллагыг цахилгаанаар хангаж байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын одоогийн хүчин чадал хүрэхгүйн улмаас ойр ойрхон гэмтэл гарч тасрах үе их бий. Тиймээс цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчин чадлыг 35 кв-т болгох ажлыг сумын удирдлагууд  2016 оноос хойш хөөцөлдөж ийнхүү энэ онд ажил хэрэг болж байна.

Энэхүү ажлын тендер зарлагдсан, он дамжиж хийгдэх бөгөөд нийт 7,3 тэрбум төгрөгийн төсөвтэй. Ирэх он гэхэд Дашбалбар сумын иргэд цахилгааны найдвартай эх үүсвэртэй болж хэрэглэгч айл өрх аж ахуй нэгжийн тоо нэмэгдэх боломж бүрдэнэ.

/эх сурвалж: JARAN.MN/

Холбоотой мэдээ