УЯАЧ ХҮЛЭГ ХОЁР: Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Б.Баттөр, Бидэрт халиун азарганы хамт

2022-05-10 182 0

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат ААУ С.Гомбосүрэнгийн унаган адуу, Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Б.Баттөрийн Бидэрт халиун азарганы удам угшил, амжилт:

Эцэг нь Сүхбаатар аймгийн баяр наадамд нэг айрагдсан хонгор азарга /Гомоо уяачийн өөрийнх нь/ Хонгор азарганы эцэг мөн өөрийнх нь халиун азарга, түүний эцэг нь Гомбосүрэн гуайн нагац ах Сэрээтэрийн Цэрэнбалтавын хурдан хонгор азарга. Энэ азарга 1973, 1976 оны Халзан сумын баяр наадамд түрүүлсэн бөгөөд Гомоо уяач анх уяж тодруулсан гэдэг.

Эх нь Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул Нэрэндоржийн Ганбаатарын унаган бор гүү. Бор гүүг унаган эзэн Ганбаатар нь 2005 онд Гомбосүрэн гуайд хязаалан байдас байхад нь бэлгэнд өгсөн.

Амжилт:

2015 онд “Дүнжингаравын хурд” хаврын төвийн бүсийн уралдаанд түрүү

2016 онд Хэнтий аймагт болсон “Сэцэнханы хурд” зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөв

2018 онд АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүү

2018 онд Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү хүртсэн.

/Эх сурвалж: “Монгол магнай” үндэсний морин уралдаан сонирхогчдын гурпп/

Холбоотой мэдээ