ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗАРЛАЖ БУЙ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2022-05-10 117 0

Чойжин ламын сүм музей нь Олон Улсын музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Музейн хүч нөлөө” уриан дор бүх насны иргэдийн дунд “Музей ба дурсамж” эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна.
Хамтран зохион байгуулагч:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл
-Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хороо
Хамрах хүрээ:
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их дээд сургуулийн оюутан залуус болон бүх насны иргэд оролцох боломжтой.
Уралдааны хугацаа:
Уралдаанд оролцох эсээг 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал templemuseum2@gmail.com хаягаар хүлээн авна. Ялагчийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шалгаруулж, шагналыг гардуулна.

Жич: Уралдаанд ирүүлэх бүтээлийг word, pdf, зураг гэх мэт ямар ч хэлбэрээр илгээж болно.
Тавигдах шаардлага:
– Эсээ 80-300 үгэнд багтсан байх
– Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
– Өөрийн овог нэр, нас, сургууль, анги, хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичсэн байх
Холбоо барих утас:
11-324788, 99905352

/Эх сурвалж: Чойжин ламын сүм музей https://www.facebook.com/choijinlamatemplemuseum/?__cft__[0]=AZXiBRf_LWLOzq-brKdFAir1AoSWFDR9WgGovgQ-cUWiWumRddo2GkvH5e8jNimKXkIsiOPu5HzYgE6RI4-gFqiWZkjVkLpRgqdGepS6zGiOCCSngpG2YtDUWAGAU4csLVvwFNRy_jPhjhP6fhadD8ec&__tn__=-UC*F

Холбоотой мэдээ