ЦЭРЭГ, СПОРТЫН “ДӨЛ-2022” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

2022-05-09 37 0

Дорнод аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг, спортын “ДӨЛ-2022” цогцолбор тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 24 баг, 312 сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

ТЭРГҮҮН БАЙРАНД: М.Хангал тасгийн захирагчтай Улсын тэргүүний 5-р сургуулийн “Соёмбо” 2-р тасаг.

ДЭД БАЙРАНД:С.Батзориг захирагчтай Улсын тэргүүний Хан-Уул цогцолбор сургуулийн “Хилчин” 1-р тасаг.

ГУТГААР БАЙРАНД:Б. Отгонбаяр захирагчтай Баян-Уул сумын ЕБС-ийн “Домогт шонхор” тасаг.

ТУСГАЙ БАЙРАНД:М.Пүрэвбат захирагчтай Улсын тэргүүний 5-р сургуулийн “Соёмбо” 1-р тасаг. ТУСГАЙ БАЙРАНД:Э.Энхбаяр захирагчтай Flower сургуулийн “Delta” тасгууд тус тус шалгарлаа. Шалгарсан багууд ирэх 8 дугаар сард болон Ерөнхийлөгчийн ивээл дор, Батлан хамгаалах сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах цэрэг, спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээнд оролцоно.

/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ