“МОНГОЛ НАЙРАГ-ТӨРИЙН НАЙРАЛ” уянга найргийн цэнгүүн болно

2022-05-09 70 0

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Цэвэг-Очирын ЭРДЭНЭБААТАР, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Пэрэнлэйн НЯМЛХАГВА нарын  яруу найргийн цэнгүүн энэ оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Энэхүү тоглолтоор эх хэл, өв соёлоороо бахархах, шүлэг найраг, уран зохиолын нөлөө хүнд хэрхэн гэгээн үр суулгадаг, түүний үнэ цэнийн тухай тодорхой ойлголт өгөхийг зорьжээ.

Тоглолтын тасалбар 50.000 төгрөг, 30.000 төгрөг гэсэн хоёр үнэтэй.
50.000 төгрөгний билет авсан хүнд хоёр найрагчийн “Илт гайхамшиг”, “Дэлхийн тунгалаг” гэсэн хоёр ном бэлэг болон дагалдах юм байна. Утас: 88107086, 80106161 

Эрхэм яруу найрагчдад уран бүтээлийн амжилт хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ