ДЭ НЭЙЧЕ КОНСЕРВАНСИ (TNC) БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ “БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2022-05-09 339 0

✅БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын Далай, газар, ус хамгааллыг глобал түвшинд хариуцсан захирал Жеффри Парриш, Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

✅Уулзалтаар Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын талаас байгаль хамгааллын томоохон зорилтуудыг хангах тогтвортой санхүүжилтийг бий болгох, хандивлагч болон Засгийн газар хооронд хэлцэл байгуулах замаар хэрэгжүүлдэг, дэлхийн 5 улсад амжилттай хэрэгжүүлж эхлүүлээд буй “Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг танилцууллаа.

✅Төсөл хэрэгжснээр урт хугацаанд хэрэгжүүлэх тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох боломжтой гэлээ.

✅Тодруулбал, 10 жилийн хугацаанд нийт 200 гаруй сая ам.долларын санхүүжилтийг Монгол улсын байгаль хамгаалахад зориулах боломжтой гэсэн юм.

✅Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Г.Түвдэндорж хэлэхдээ: Уг төслийг Монгол улсад урт хугацаанд эдийн засгийн хөгжлөө шинэ түвшинд гаргах, ногоон, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх боломж гэж үзэж буйгаа онцоллоо.

✅Мөн хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдэд экологийн боловсрол олгох чухал гэдгийг тодотгоод, БОАЖЯ нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгийг илэрхийлсэн юм.

/эх сурвалж: БОАЖЯ/

Холбоотой мэдээ