Үндэсний Батлан хамгаалах Их сургуультай хамтран “Өнөөдрийг маргаашийн бахархал болгоё” соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулав

2022-05-06 147 0

Дэлхийн улс орнууд НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан “Таны эрх-таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье” уриан дор нэгдэж, авлигатай тэмцэх хүсэл зоригоо илэрхийлэх, хамтран ажиллах боломжийг олон нийтэд олгох чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байна.

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаа, авлига, авлигын хор аюулыг ойлгуулах, шударга ёсны үйл хэрэгт уриалахаас гадна нийгэм дэх авлига, хүнд суртал зэрэг сөрөг үзэгдэлд шүүмжлэлт байдлаар хандах, асуудлыг танин мэдэх, шийдвэрлэх арга зүй, ёс зүйтэй, шударга байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор Үндэсний Батлан хамгаалах Их сургуультай хамтран Таны эрх, таны оролцоо: “Өнөөдрийг маргаашийн бахархал болгоё” соён гэгээрүүлэх өдөрлөгийг тус сургуулийн төгсөх ангийн 4 дүгээр курсын 450 гаруй оюутнуудын дунд зохион байгууллаа.

Оюутан залуус аливаа зүйлд үнэнч шударгаар хандах, хандлагыг өөрчлөх, ёс зүй, ёс суртахууны талаар мэдлэгтэй болох, шударга ёсны талаарх үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох, авлигын эсрэг дуу хоолойг сонсох, санаачилгыг дэмжин түгээн дэлгэрүүлэхэд тус арга хэмжээ чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: АТГ

Холбоотой мэдээ