“ЧИНГИС ХААНЫ ӨВ СУДЛАЛ” сэтгүүлд өгүүлэл ирүүлэхийг урьж байна

2022-05-06 18 0

Чингис хааны өв, соёлын хүрээлэн нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор байгуулагдан Монгол Улсын Соёлын яамны харьяанд ажиллаж байна.

Тус хүрээлэн Чингис хаан судлалыг Монгол судлалын тэргүүлэх нэгэн чиглэл болгох, Чингис хаан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд суурь судалгаа хийх, Монгол болон дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүргийг алдаршуулах, Чингис хааны өв, соёлын баримт мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, Монголын Эзэнт гүрний өв, соёлыг гадаадын орнуудад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, Чингис хаантай холбоотой ёслол хүндэтгэлийн нэр нэршлийг нийгмийн харилцаанд хэрэглэх хэм хэмжээг тогтоох суурь судалгааг хийх зорилготой эрдэм шинжилгээ, соёлын байгууллага юм.

/эх сурвалж: Чингис хааны өв, соёлын хүрээлэн/

Холбоотой мэдээ