ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАР КОМИСС СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2022-05-06 20 0

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжлийн бэрхшээл, хоцрогдолыг эрт илрүүлэх зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс Уулбаян, Мөнххаан. Түмэнцогт сумдад ажиллаж байна.

Салбар комиссын бүрэлдэхүүн сумдын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт зохион байгуулж, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллахын зэрэгцээ нүүдлийн хурлыш зохион байгуулж, 5 хүүхдийн байнгын асаргааг сунган, 1 хүүхдийг байнгын асаргаанд шинээр хамруулжээ. Мөн гэрийн эргэлтээр 16 өрхөөр орж, хүүхдүүдэд үзлэг хийж эмчилгээ зөвлөгөө өгч, боловсролд хамрагдалтад хяналт хийж эцэг эхэд мэдээлэл хийсэн байна. Аймгийн Засаг даргын 2022 оны А221 дүгээр захирамжаар батлагдсан, удирдамж, чиглэлийн хүрээнд салбар комисс нь 2022 оны 05-р сард багтаан бүх сумдад ажиллах юм.

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээ