ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГ ЦЭГЭЭС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

2022-05-05 20 0

Дархан-Уул аймгийн хуулийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг иргэд олон нийтэд сурталчлах үйл ажиллагаа 2022.05.06-ны өдрийн 15:00-18:00 цагт “Дархан-50” цогцолборт зохион байгуулагдана. Энэ үеэр иргэдээс өргөдөл гомдол хүлээн авах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг үзүүлэх, жолооны сургалтад бүртгэх, эрх сэргээх сургалтын талаарх мэдээлэл өгөх, төлбөрийн чадваргүй иргэдэд нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, цусны бүлэг үнэгүй тодорхолох зэрэг олон үйлчилгээг нэг дороос хууль хяналтын байгууллагууд үзүүлнэ. Иргэд та бүхнийг хүрэлцэн ирж өдөрлөгт оролцон өөрт хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээг нэг цэгээс авахыг урьж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ