
Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Бүргэд констракшн” ХХК-ний барилгын явцтай танилцан зохих асуудлыг шийдвэрлэхээр 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр технологийн парк хариуцсан орлогч дарга Б. Сүхбаатар , Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга бөгөөд төслүүдийн захирал Г. Ганхүү болон бусад албаны хүмүүс ажиллаа. Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр технологийн парк хариуцсан орлогч дарга Б.Сүхбаатар: Нийслэлийн зүгээс Барилга хот байгуулалтын яам, МИК-тэй хамтарсан ажлын хэсэг байгуулж орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байгаа. Цаашид гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл болон хөдөө орон нутгийн иргэдийн орон сууцны ипотекийн зээлийг 4% хүргэхээр зорино.

Ингэснээр төслийн үйл ажиллагаа эрчимжих, агаар орчны бохирдол, ядуурал буурч, ажлын байр нэмэгдэх өндөр ач холбогдолтой бөгөөд аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжиж байгаа хэрэг юм. Тус талбайд 2472 айлын орон сууц 1100 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөгдсөн. 2021 онд 225 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулж 2022 онд 330 айлыг ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.
/эх сурвалж: Нийслэлийн орон сууцны бодлогын газар хэвлэл мэдээлэл/

0 cэтгэгдэлтэй