ДАРХАН-УУЛ АЙМАГТ МАЛ ҮРЖИЛ, БҮРТГЭЛИЙН АЖИЛ 10 ГАРУЙ ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

2022-05-04 33 0

Улсын хэмжээнд өрнөж буй мал үржил, бүртгэлийн ажил  Дархан-Уул аймагт 10 гаруй хувьтай явагдаж байгаад бөгөөд нийт 152,8 мянган толгой үржлийн хээлтүүлэгч, цөм сүргийн хээлтэгч, үхэр сүргийг ялган тэмдэглэж ээмэгжүүлэн бүртгэлжүүлнэ. 

8210 толгой адуунд чип суулгах ажлыг эхлүүлсэн бөгөөд 1830 үхэр, 3730 хонинд зохиомол хээлтүүлгийг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Өнөөдрийн байдлаар 6000 үхрийг ээмэгжүүлж 155 адуунд чип суулгасан байна. Тариалангийн бүс нутагт үржүүлж байгаа 29.2 мянган толгой малд үзлэг ангилалт, ашиг шимийн үзүүлэлт тогтоох ажлыг явуулж байгаа талаар Дархан-Уул аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Холбоотой мэдээ