699 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

2022-05-03 23 0

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 699 айлын орон сууц ашиглалтад орлоо. 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар Хороолол “Алтайн” 13, 14 дүгээр гудамж “Ү” хэсэгчилсэн талбайн ” Монтед констракшн” ХХК-ний хэрэгжүүлсэн дахин барилгажуулах төслийн бүтээн байгуулалт амжилттай хэрэгжиж дууслаа.

Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр технологийн парк хариуцсан орлогч дарга Б. Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга бөгөөд төслүүдийн захирал Г. Ганхүү болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр технологийн парк хариуцсан орлогч дарга Б. Сүхбаатар: Өнгөрсөн жилүүдэд Нийслэлд 1500 орчим орон сууц ашиглалтад ордог байсан бол энэ жилээс 3500-4500 болж өсч байна. Бид 2025 он гэхэд 35.000 айлыг тохилог орон сууцанд оруулахаар ажиллаж байна.

Гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн “Ү” хэсэгчилсэн талбайн ажлыг амжилттай дуусгаж буй ” Монтед Констракшн” ХХК хамт олондоо амжилт хүсье. Иргэн н. Ганбаатар:Төслийг анхнаас нь дэмжиж байсан. Хааяа 4 давхараасаа орчноо харж суухдаа зөв сонголт хийсэн гэдэгтээ улам бат итгэлтэй болдог. Тус талбарын 4,8 га газарт 84 нэгж 80 гаруй хувийн айл өрхийн газрыг чөлөөлж 10 блок 5-15 давхар үйлчилгээтэй 699 айлын орон сууц бүрэн ашиглалтад орлоо.

Дэд бүтцийн дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.1. 5400кВт хүчин чадалтай Ус дулаан дамжуулах төв 151-ийн ачааллыг 9600кВт болгон өргөтгөн шинэчилсэн2. 350м урттай ф219-89мм дулааны угсралтын ажил 3. 351м урттай ф159-57мм цэвэр усны шугамын угсралтын ажил 4. 329м урттай ф200-150мм бохир усны шугамын угсралтын ажил 5. 2×250кВа чадалтай ХТП-2151 хаалттай дэд өртөөний ачааллыг 2×800кВа чадалтай болгон өргөтгөн шинэчлэх ажил 6. 1 ком 10/0.4кВ-ын 2×800кВа чадалтай хаалттай дэд өртөөний угсралт суурилуулалтын ажил, 416м урттай 10кВ-ын 2/YJLY23-3×240/кВ.мм хөндлөн огтлолтой кабель шугамын угсралтын ажил 7. 1км шилэн кабель угсралтын ажлыг тус тус хийж дуусгалаа. Мөн уг үйл ажиллагаанд зарим иргэний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гардуулан өглөө.

/эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ/

Холбоотой мэдээ