Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

2022-05-03 35 0

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг.

Өдгөө дэлхийн 100 гаруй улс орон “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЮНЕСКО-гоос жил бүр тухайлсан нэг улс оронд хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хөндсөн форумыг зохион байгуулж ирлээ.

Энэ жилийн тухайд 2022 оны тавдугаар сарын 2-5-ны өдрүүдэд ЮНЕСКО болон Бүгд Найрамдах Уругвай улсын Пунта Дел Эсте хотод Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн бага хурлыг зохион байгуулж байна. Энд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, мэдээлэл олж авах, дижитал эрин үеийн нөлөөллийг хэлэлцэж, шийдвэрлэх зөвлөмжийг боловсруулах юм байна.

Манай улсын хувьд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ удаагийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Хараат бус сэтгүүл зүй үндэсний форум”-ыг зохион байгуулж байна.

/эх сурвалж: eagle.mn/

Холбоотой мэдээ