“ЧИНГИС ХААН-860” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

2022-04-29 62 0

Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн тэгш ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс гэр бүл, хүүхдэд чиглэсэн олон төрлийн ажил төлөвлөн “Чингис хаан-860” хүүхдийн яруу найргийн наадмыг зохион байгуулж байгаа билээ.

Тус наадам нь ЕБС-ийн суралцагчдыг “Монголын нууц товчоон” бүтээлтэй гүнзгий танилцуулах, Мянганы суут хүмүүн – Их эзэн Чингис хааны бага, идэр нас, дэлхийн болон Монголын түүхэнд байгуулсан алдар гавьяаг өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, монгол бахархлыг төрүүлж, өв соёл, ёс уламжлалыг сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, хүүхдүүдийн авьяас чадварыг нээн илрүүлэх зорилготой бөгөөд нийслэл болон орон нутгаас нийт 99 бүтээл ирүүллээ.

Үүнээс “Дунд анги” ангилд 71 бүтээл, “Ахлах анги” ангилалд 28 бүтээл ирүүлсэн. Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

– 2011 оны “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Болдхуяг,

– 2020 оны “Болор цом”-ын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш,

– 2021 оны “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Болорцэрэн,

– Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Саруул,

– Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Хатанбаатар,

– Мэргэжилтэн Б.Мөнгөнтуул нар ажиллаж дараах шилдэг оролцогчдыг шалгарууллаа.

Дүнг танилцуулбал: Дунд анги ангилалд шүүгчдийн саналаар 2, 3 дугаар байранд 2, 2 хүүхэд шалгарууллаа. Ахлах анги ангилал:

1 дүгээр байр Г.Гантогтох (Хөвсгөл аймгийн Авьяас сургуулийн 11а анги)

2 дугаар байр А.Өлзийтогтох (Дорноговь аймгийн Айраг сумын ЕБС-ийн 10а анги)

3 дугаар байр Т.Мандухай (АШУҮИС-ийн лицей сургуулийн 10 анги)

Дунд анги ангилал:

1 дүгээр байр А.Амарболд (Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 7а анги)

2 дугаар байр Ц. Гэрэлт-Эрдэнэ (Монгол тэмүүлэл сургууль 9а анги)

2 дугаар байр Б.Мягмарнаран (Орхон аймгийн Цайхун-Гэгээ сургуулийн 8а анги)

3 дугаар байр Ж.Сарангуа (92-р сургуулийн 8г анги)

3 дугаар байр Галбадрах (Нийслэлийн ЕБ-ын 70-р тусгай сургуулийн 8а анги) нар тус тус шалгарлаа.

881 Comment3 SharesLikeCommentShare

Холбоотой мэдээ