ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2022-04-28 66 0

Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хяналт шалгалт хийж яг одоо ажиллаж байна.

Налайх дүүргийн 6 дугаар хороо “Гоо Тэрэлж” амралтын газар нь голын хамгаалалтын бүсэд барилгын үлдэгдэл сул шороог зам тэгшлэх зорилгоор тусгай хамгаалалтай бүсэд асгаж байсан.

Энэхүү асуудал нь газар тэгшлэх, иргэдийн нэвтрэх хөдөлгөөнийг саадгүй болгох зорилготой хэдий ч экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах, тусгай хамгаалалтын горимыг зөрчиж байна.

Иймд тус үйл ажиллагааг зогсоолоо.

Монгол Улсын иргэн бүр гол, мөрөн, усаа хайрлан хамгаалах хэрэгтэй байна.

/эх сурвалж: Туул голын сав газрын захиргаа/

Холбоотой мэдээ