НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ХУДАЛДААНЫ ЦЭГИЙН ТООГ НЭМЖ, ХОНИНЫ МАХНЫ ҮНИЙГ КГ ТУТАМД 350 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЛАА

2022-04-28 65 0

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, махны үнийг бууруулах чиглэлээр шийдвэр гаргалаа.

Нөөцийн махны 60 хувийг бүрдүүлж байгаа хонины махны кг тутмын үнийг Засгийн газраас 250 төгрөгөөр, бэлтгэн нийлүүлэгч нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр, нийт 350 төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэлээ.

“Хонины нөөцийн махыг кг-ыг нь 7950 төгрөгөөр худалдах шийдвэр маргаашнаас хэрэгжинэ. Бүтнээр нь буюу гулуузаар нь худалдан авбал кг нь 7750 төгрөг байх юм. “Нөөцийн мах борлуулж буй худалдааны цэгийн тоог нэмэгдүүлж, бүх сүлжээ дэлгүүр, супермаркет, хүнсний дэлгүүрээр борлуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов.

Нөөцийн махны үнийг кг тутамд 350 төгрөгөөр бууруулж байгаагаас гадна борлуулалтын цэгийг нэмэгдүүлснээр өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчдэд хямд үнэтэй мах худалдан авах боломж, сонголтыг нэмэгдүүлж, нойтон махны үнийг тодорхой хэмжээнд буулгах түлхэц болох юм.

/эх сурвалж: Самданнямын Мөнхчулууны цахим хуудас/

Холбоотой мэдээ