“ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК”-НЫ ТӨЛӨӨЛЛҮҮД ТӨСЛИЙН I ҮЕ ШАТ БОЛОХ СЭЛБЭ, БАЯНХОШУУ ДЭД ТӨВҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА

2022-04-28 55 0

“Европын Хөрөнгө Оруулалтын Банк”-ны Хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн ноён Самуэл Мигэл, Европын Холбооноос Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны багийн менежер ноён Евгени Фараза нар Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн I үе шат болох Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд ажиллаж байна.

Дэд төвүүдэд хийсэн айлчлалын хүрээнд Баянхошуу дэд төвд барьсан Бизнес инкубатор сургалтын төв, 240 хүүхдийн цэцэрлэг, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв, 20 айлын загвар орон сууц, авто зам, Үерийн хамгаалалтын суваг, Үерийн хамгаалалтын сувгийн дагуу хийгдсэн Тохижилтын ажлууд мөн Сэлбэ дэд төвд барьсан 60м төмөр бетон гүүр, Үерийн хамгаалалтын сувгийн дагуух тохижилт, 28МВт-н хүчин чадалтай Сэлбэ Дулааны станцын үйл ажиллагаатай танилцав.

“Европын Хөрөнгө Оруулалтын Банк”-ны төлөөллүүд бүтээн байгуулалтын ажлуудад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, дэд төвүүдийн оршин суугчдад нэн хэрэгцээтэй байсан нийгмийн барилга байгууламжууд болон дэд бүтцийн шугам сүлжээг цогцоор шийдэж ажилласан нь төслийг үр дүнтэй хэрэгжиж байгааг харуулж байна хэмээн цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл

Холбоотой мэдээ