“АЛТАЙ ХОТЫН УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ”-ИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

2022-04-28 30 0

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 129 дүгээр тогтоолын дагуу “Алтай хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авах ёслолын үйл ажиллагаа 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Ундарга-Алтай” ААТҮГ-ын ус цэвэршүүлэх үйлдвэрийн газрын байршилд зохион байгуулагдлаа.

Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Орлогч Д.Алтанзагас, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбат, аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Эрдэнэ-Очир, Дотоодын цэргийн 825 дугаар тусгай салбарын захирагч, хошууч Г.Золбаяр, “Ундарга-Алтай” ААТҮГ-ын дарга Э.Энхболд тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ