УЯАЧ ХҮЛЭГ ХОЁР: Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул, Аймгийн алдарт уяач, Мужиг овогт Доржсамбуугийн Ганболд

2022-04-27 462 2

Аймгийн алдарт уяач Доржсамбуугийн Ганболд 1970 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн. 1978-1988 онд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгссөн.

Хүүхэд ахуй наснаасаа хурдны морь унаж улмаар 1986 оноос эхлэн хурдан морь уяж 1986 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Дааганы уралдаан”-д өөрийн адууны дөрвөн буурал зүсмийн даага уяж хүрэн буурал даагаа айргийн дөрөвт хурдлуулснаар  уяач болохоор шулуудан 1988 онд 10 дугаар ангиа төгсөөд хөдөө гарч малаа маллаж  морио уясаар өдийг хүрчээ.

Өвгөн аав нэрт уяач ТӨГСИЙН БАЛЖИННЯМ ээж Б.ХИШИГНЯМ нарынхаа зааж зөвлөснөөр  хурдан морио уяж айраг түрүү хүртэж эхэлсэн нь миний хувьд  аав, өвөө, ээжээрээ мөнхөд бахархаж омогшиж явдаг.

Дашрамд дуулгахад түүний ээж морь уях эрдмийг  хүүхэд байхаасаа ааваасаа өвлөн уламжилж хүүхдүүдэдээ зааж сургасан сайн уяач байсан бөгөөд хамгийн сайн зөвлөх нь ээж нь л байсан гэдэг. Уяаны үеийн эмгэгийг яаж эмчлэх наадмын өмнөх орой мориндоо ямар ажил хийхийг ээждээ харуулаад зөвлөлддөг байж .

Уул ус хангай дэлхийгээ дээдлэх хүндлэх сүсэглэх тухай ээж нь даандаа захиас даалгавраа өгдөг байсан тул уул усаа шүтэж биширч яваа маань морь хурдлуулах үндэс нь болдог ч байж мэднэ. Өвөө ээж хоёр нь улсын баяр наадамд явахдаа заавал БАЯН-ЭРХТИЙ хайрхандаа бараалхаж  арц хүжээ уугиулаад ээж нь  овоогоо тойрч марзайлаад хурдан морьдоо даатгаад гардаг байсан тухай ээж нь хуучилдаг байж.   Д.Ганболд уяачид Шөрөмсөн чулуутын дов ээлтэй ивээлтэй юм шиг  санагддаг гэнэ .  Учир нь тэр Өвгөн ноёны наадам  Галшар сумын баяр наадам зэргийг зорьж очиж наадахдаа олон сайхан айраг түрүү хүртэж байв. Өвөө Төгсийн Балжинням нь Өмөндэлгэр сумын наадамд сайн наадаж  байсныг ээжээсээ дуулаад 1995 онд том ах сумын алдарт уяач Д.Ганзоригт ахынхаа хамт МЭРГЭН ГҮНИЙ ХОШУУ-ны наадмыг зорин очиж  хар соёолон айргийн тавд  хурдлуулж өвөөгийнхөө, аавынхаа, ээжийнхээ алдарыг дуурсгаж явсан даа одоог болтол баярлаж явдаг юм билээ. 2012 онд аймгийн алдарт уяач цол хүртэж улмаар ММСУяачдын Холбоо үүсэн байгуулагдсаны  20 жилийн ойн медалиар шагнагдаж 2015 онд “Аймгийн аварга адуучин” шагнал хүртсэн.

2006 оноос 2011 он хүртэл “ХАСУ МЕГАВАТ”-ХХК-ны уяачаар ажиллаж олон сайхан наадамд хурдан хүлгийн гөхөл сүүл боож  айраг түрүү хүртэж  адууны соёлын өвийг тээж түгээн дэлгэрүүлж үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээж яваа тэрээр хурдан морины хийморьт мөнхөд сүсэглэж явдаг билээ.

Амжилтын тавчоон :

Хамгийн анх 1986 онд 16 настай хүүхэд байхдаа 9 дүгээр сарын 1-нд буурал даага айргийн дөрөвт хурдлуулж амжилтын буухиа эхэлсэн болов уу гэж боддог .

  • 1993 онд  Баянхутаг сумын баяр наадамд хонгор халзан даага аман хүзүү,
  • 1994 онд Баянхутаг сумын баяр наадамд  хүрэн азарга айргийн  тавд , хээр алаг даага айргийн тавд,
  • 1994 ондӨВГӨН НОЁН ПҮРЭВЖАВЫН МЭНДЭЛСНИЙ 150 ЖИЛИЙН ОЙН наадамд 24 настай залуу уяач  хар хязаалан айргийн тавд, 
  • 1995 Баянхутаг сумын баяр наадамд хар соёолон айргийн тавд,
  • 1995 онд Өмөндэлгэр суманд зохиогдсон МЭРГЭН ГҮНИЙ ХОШУУНЫ бүсийн наадамд хар соёолон айргийн тавд,
  • 1997 онд Баянхутаг сумын баяр наадамд халиун даага айргийн гуравт,
  • 1999  онд Самдан аваргын 100 жилийн ойд хүрэн азарга айргийн тавд,
  • 2001 онд Гурил тэжээлийн комбинат үүсэн байгуулагдсаны ойд хүрэн шүдлэн айргийн тавд,
  • 2002 онд төв аймгийн баяр наадамд хүрэн азарга аман хүзүү,
  • 2004 онд төв аймгийн Алтанбулаг сумын наадамд хээр халзан морь айргийн гуравт,
  • 2005 онд Төв аймгийн төвийн бүсийн хурдан морины уралдаанд хээр халзан морь аман хүзүү,
  •  2010 онд Хэнтий аймгийн өвлийн бүсэд бор морь аман хүзүү,
  • 2010 онд Ар хангай Батцэнгэл сум Дархан аварга Өсөхбаярын нэрэмжит наадамд бор морь айргийн тавд,
  • 2010 Галшар суманд зохиогдсон өмнөд бүсийн наадамд,

Бор морь айргийн дөрөвт,

Донир хонгор аман хүзүү,

Янзаган хул айргийн гуравт,

  • 2010 онд Баянхутаг сумын наадамд

           Бор азарга айргийн тавд,

          Хээр алаг морь айргийн гуравт,

          Донир хонгор аман хүзүү,

          Янзаган хул айргийн гуравт,

  • 2011 онд Архангай Батцэнгэл сум “Хотгойдын хурд ”төвийн бүсэд янзган хул айргийн тавд,
  • 2011Булган аймгийн Гурванбулаг сумын 80 жилд янзаган хул түрүү,
  • 2013 онд Бэрх тосгоны баяр наадамд хар азарга айргийн дөрөвт,
  • 2019 оны аймгийн баяр наадамд халиун соёолон айргийн тавд,
  • 2019 оны ЖАРГАЛАНТ ХҮЛЭГ уяачдын холбооны оны шилдэг уяач,  
  • 2002 оны улсын баяр наадамд хүрэн хязаалан 11, хул алаг соёолон 26 тус тус хурдлуулж байсан. Тэнгэрийн алтан тууртыг тэргүүндээ залсан  түмний эх хурдан хүлгийн дэл сүүлний салхинд хийморжиж яваа уяач Таны хүлэг морьд тань хурдан байхын ерөөл өргөе.

/эх сурвалж: Сэцэн ханы хөлөг уяачдын холбоо/

  • Орон нутагт хурдан морио уяж хурдлуулан монгол адууг эрхэмлэн дээдлэгч нарыг сурталчилан таниулж буй танай хамт олонд талархъя 

  • Уламжлалт сайхан баяр морин спортоо орон нутагтаа дэлгэрүүлэн хөгжүүлж яваа нутгийн ахдаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье 

Холбоотой мэдээ