“ҮЛ БҮДГЭРЭХ ИХ ӨВ” ТӨСӨЛ ТАВ ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2022-04-26 167 0

Дорнод аймгийн ИТХ, ЗДТГ, СУГ-аас тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй “Аймгийн Соёл, урлагийн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөр”- ийн хүрээнд, соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжиж байгаа “ҮЛ БҮДГЭРЭХ ИХ ӨВ-2022” төслийн уралдаан хүүхэд, насанд хүрэгчдийн насны ангиллаар, Морь цоллооч, Бөх цоллооч, Уртын дуу, Ерөөл, Магтаалын төрлүүдээр 04 сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

– Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын СББӨ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмон

– ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман өвийн секторын эрхлэгч А.Алимаа

– Улсын бөх морь цоллооч, засуул, уртын дуучин Б.Цэрэндагва

– Соёл Урлагийн Их сургуулийн Морин хуур хөгжмийн багш Ж.Мөнхбат нар ажиллалаа.

Мөн энэ үеэр Соёлын яамны “Хүндэт Жуух” бичгээр Баянтүмэн сумын ерөөлч, магтаалч, морь, бөх цоллооч Дондовын Ганзориг, Засгийн газрын шагнал “Тэргүүний Ардын авьяастан” цол тэмдгээр Чулуунхороот сумын Батчулууны Баяраа, Хөлөнбуйр сумын Сүхбаатарын Ганбат нарыг тус тус шагнагдлаа.

/эх сурвалж: Дорнод аймгийн Соёл урлагийн газар/

Холбоотой мэдээ