КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУД ХАРИУЦСАН АЛБАНЫ ЧИКАГО ДАХЬ ТӨВИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

2022-04-21 38 0

Консул Т.Батцэцэг АНУ-ын Төрийн департаментын Дипломат төлөөлөгчийн газрууд хариуцсан албаны Чикаго хот дахь төвийн дарга Тимоти Вилейтэй 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцов.

Консул Т.Батцэцэг Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газар үйл ажиллагаагаа эхлүүлэх, жигдрүүлэх явцад Төрийн департаментын Дипломат төлөөлөгчийн газрууд хариуцсан албаны зүгээс идэвхтэй дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв.

Чикаго хот дахь төвийн дарга Т.Вилей тус хотод Монгол Улсын Консулын газар нээгдсэнд баяртай байгаагаа илэрхийлж, Консулын газрын зүгээс Иллинойс муж, Чикаго хот болон зэргэлдээх муж, хотуудтай хамтын ажиллагаа тогтоох, гүнзгийрүүлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

/эх сурвалж:Сonsulate of Mongolia in Chicago/

Холбоотой мэдээ