ХӨДӨЛМӨРИЙН БААТРЫН НЭРЭМЖИТ “АДУУЧИН” ТЭМЦЭЭН БОЛНО

2022-04-20 304 1

БНМАУ-н Анхны адуучин Хөдөлмөрийн баатар, Дорнод нутгийн уугуул О.ЦЭВЭЛДОРЖИЙН нэрэмжит “АДУУЧИН” тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын төвд зохион байгуулагдана.

Тэмцээнд оролцох мэдүүлгээ одоогийн байдлаар тус аймгийн Матад сумын Г.Баяржаргал, Хөлөнбуйр сумын Ч.Бат-Эрдэнэ, Хэрлэн сумын Э.Цолмонхүү, Булган сумын Б.Очирсүрэн, Хэнтий аймгийн Ж.Ган-Эрдэнэ нарын хийморьлог адуучин залуус бүртгүүлээд байна.
Тэмцээн уурга шүүрэх, явган шургуулж уургалах, эмнэг булгиулах гэсэн үндсэн 3 төрлөөр явагдаж нийлбэр дүнгээр эхний 3 байрыг шалгаруулна…
Холбогдох утас: 9⃣9⃣5⃣8⃣1⃣0⃣1⃣1⃣

/эх сурвалж: “Дорнод талын хурд” фэйж хуудас/

Холбоотой мэдээ